2018 оноос АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Ди. Си. , Чикаго, Миами, Лас Вегас, Лос Анжелес, Сиатл, Сан Франциско, Ниагарын хүрхрээ, Гранд Каньон Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн, Ёсемити Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн, Хүүвер Дам усан цахилгаан станц, Хавайн арлуудад 300 гаруй Монголчуудыг аялуулсан.
М Трэйвэл" ХХК нь аялагчиддаа мартагдашгүй, өвөрмөц мэдрэмжийг бий болгох чиглэлээр мэргэшсэн аялал жуулчлалын шилдэг компани юм.
Бид мөн Канад, Их Британи, Австрали, АНЭУ, Япон, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Ази, Европ зэрэг улс орнууд руу үйлчлүүлэгчиддээ зориулан аялал жуулчлалын шинэлэг хөтөлбөрүүдийг санал болгож байна.
Гадаадын жуулчдад Монгол орны баялаг түүх, соёл, өв уламжлал, байгалийн үзэсгэлэнт газруудыг мэдрэх боломжийг олгох цогц аялалын багцыг зохион байгуулж, хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн байгууллага, нутгийн ард
иргэдтэй хамтран ажилладаг.
Манай "Би Монголдоо хайртай" аялал жуулчлалын клуб нь гадаадын жуулчдад туслах сайн дурын хөтөч нарын сургалтыг явуулж, хэрэгцээт мэдээллээр хангаж үйлчилдэг. Мөн олон улсын жуулчдын нөхөрлөлийн клуб байгуулах үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр бэлтгэж байна.
Бид ойрын ирээдүйд дэлхийн долоон гайхамшиг, байгалийн 7 гайхамшгийг аялагчдад үзүүлэх аялалын багцуудаа санал болгохоор ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Бидний "аялж, туршлага олж аваарай" гэсэн уриа нь насан туршдаа үлдэх дурсамжийг бүтээх бидний амлалтыг илэрхийлдэг. Бид үүнийг байгуулагдсан цагаасаа хойш хийж байгаа бөгөөд үйлчлүүлэгчиддээ аялал жуулчлалын хамгийн сайн туршлагыг үргэлжлүүлэн өгөхөд баяртай байна.