Бизнес/ Жуулчны виз

Ерөнхий агуулга

B-1/B-2 аяллын виз нь Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар бизнесийн (B-1) эсвэл амралт, эсвэл эмчилгээний (B-2) зорилгоор аялах хүмүүст зориулагдсан. B-1 виз нь ажил хэргийн түншүүдтэй уулзах, шинжлэх ухааны, боловсролын, мэргэжлийн эсвэл бизнес хурал/хэлэлцээрт оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах зорчигчдод зориулагдсан. B-2 виз нь аялж жуулчлах, найз нөхөд, төрөл садандаа зочлох, эмчилгээ хийлгэх, хамтын ажиллагаа, олон нийтийн гэх зэрэг үйл ажиллагаанд оролцох хүмүүст олгогддог. Ихэнх тохиолдолд B-1 болон B-2 визийг нэгтгэж нэг виз болгон олгодог: B-1/B-2.

Тавигдах шаардлагууд

Хэрэв та B-1/B-2 виз мэдүүлж байгаа бол Консулд АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийн (INA) дагуу АНУ-ын виз авах шалгуур хангаж байгаагаа харуулах ёстой. INA-ийн 214(b) зүйлийн дагуу B-1/B-2 виз мэдүүлэгч бүрийг АНУ-д цагаачлах магадлалтай гэж үздэг. Хуулийн энэ үзлийг та дараах мэдээллээр няцаах ёстой:

Хувийн эсвэл гэрийн үйлчлэгчид болон Америк тивээс гадуур зорчих хөлөг онгоцон дээр ажилладаг хөлгийн багийн гишүүд гэх зэрэг хүмүүс тодорхой шалгуур хангасан тохиолдолд B-1 виз мэдүүлж болно.

АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийн дагуу гадаадын зарим иргэд виз авах эрхгүй байж болно. АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийг дэлгэрэнгүй үзэх мөн ямар тохиолдолд виз авах эрхгүй байх тухай мэдээллийг эндээс уншина уу.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс

Хэрэв та бизнес/жуулчны виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой:

Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визийн шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визийн мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулгa: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

Үүнээс гадна аяллын зорилгоос хамааран дараах баримтыг авчирна уу:

Оюутнууд
Хамгийн сүүлийн дүнгийн хуулга, үнэмлэх, диплом. Мөн дансны хуулга зэрэг таны санхүүгийн чадавхийг нотлох бусад баримтууд.


Ажил эрхэлж буй насанд хүрэгчид
Ажил олгогчоос авсан ажил эрхлэлтийн тодорхойлолт болон сүүлийн гурван сарын цалингийн хуулга


Бизнес эрхлэгчид болон компаний захирлууд
Компани дахь албан тушаал болон цалингийн баталгаа


Төрөл садан дээрээ зочлогсод
Төрөл садангийнхаа статусын баталгааны хуулбарыг (жишээ нь Ногоон карт, иргэншлийн гэрчилгээ, хүчинтэй виз гэх мэт) авчирна уу.


АНУ руу давтан зорчигчид
Хэрэв та урьд нь Америкийн Нэгдсэн Улсад зорчиж байсан бол таны хилээр орж гарсныг болон визийн статусыг нотлох баримт бичгүүд

Эмчилгээнд явж буй виз мэдүүлэгчдийн бүрдүүлэх бичиг баримтууд

Хэрэв та АНУ руу эмчилгээний зорилгоор аялах хүсэлтэй бол дээр дурдагдсан болон Консулын шаардаж болох бичиг баримтуудаас гадна дараах бичиг баримтыг үзүүлэхэд бэлэн байх ёстой: